top of page

БИДНИЙ ТУХАЙ 

“МӨНХЗАЙСАН” ХХК нь 2007 онд Барилгын Холбоо дохиоллын тоног төхөөрөмжийн худалдаа, угсралт, засвар үйлчилгээ, цахилгааны материал нийлүүлэлтийн үйлчилгээ эрхлэх зорилгоор байгуулагдсан. Барилга Хот Байгуулалтын яамнаас олгосон болон Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон тусгай зөвшөөрлүүдийн үндсэн дээр үйл ажиллагаа баталгаажсан болно.

Бид ажлын байрандаа хөдөлмөрийн тухай хууль болон холбогдох эрх зүйн баримт бичгийг мөрдлөг болгож хүний эрхийг хүндэтгэж хөдөлмөрийн таатай нөхцлийг бүрдүүлж ажилладаг.

33%

18-25 нас

48%

25-35 нас

9%

35-45 нас

10%

45-55 нас

Бид хэрэглэгчдийнхээ сэтгэлд нийцсэн ажил үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд тасралтгүй  үзүүлж байна.

ХҮЙС

95%

5%

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль болон Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас 2001 онд гаргасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн системийн стандартыг /ILO-OSH 2001/-ийг удирдлага болгон “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн систем”-ийг өөрийн онцлогт тохируулан боловсруулан хэрэгжүүлж “Аюулгүй ажлын байр бодлого”-ын зорилт тавин, нэвтрүүлэн ажиллаж байна.

ҮҮРЭН ХОЛБООНЫ ДЭД БҮТЭЦ УГСРАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭ

Үзүүлэх үйлчилгээ: ​

  • Цамхаг угсралт

  • Сайтын барилга барих

  • Шилэн кабелийн үйлчилгээ

  • Үүрэн холбооны сайт угсралт

  • Дотор, гадна антенн фийдерийн байгуулалт

  • Сайтын цахилгаан болон газардуулгын үйлчилгээ

 Туршлага:​

  • 2017-2019 онд Мобиком, Скайтел, Юнител ХХК-ийн нийт 144 сайт, цамхгийн үйлчилгээ үзүүлсэн

  • 2020 онд Мобиком, Скайтел ХХК-ийн нийт 89 сайт, цамхгийн үйлчилгээ үзүүлсэн

  • 2021 онд Мобиком, Скайтел ХХК-ийн нийт 75 ажил үйлчилгээ үзүүлсэн ба давхардсан тоогоор 130 сайт, цамхгийн үйлчилгээ үзүүлсэн

           

БАРИЛГЫН ХОЛБОО ДОХИОЛЛЫН СИСТЕМҮҮДИЙН НИЙЛҮҮЛЭЛТ, СУУРИЛУУЛАЛТИЙН

 ҮЙЛЧИЛГЭЭ

Үзүүлэх үйлчилгээ: 

  • Галын болон хулгайн дохиоллын систем

  • Домофон болон видеофон систем

  • Зарлан нэвтрүүлэх систем

  •  Хотын болон дотуур холбооны сүлжээ

  • Кабель утасны монтаж татах

  • Телехяналтын систем Цаг бүртгэл буюу нэвтрүүлэх систем

  • Цахилгааны самбар угсралт​

                Туршлага:​

  • 2007-2019 онд нийт 72 обьектод тоног төхөөрөмж нийлүүлэн суурилуулалт үйлчилгээ үзүүлсэн

  • 2020 онд нийт 6 обьектод тоног төхөөрөмж нийлүүлэн суурилуулалт үйлчилгээ үзүүлсэн

  • 2021 онд нийт 3 обьектод тоног төхөөрөмж нийлүүлэн суурилуулалт үйлчилгээ үзүүлсэн

ИНТЕРНЕТ ХОЛБОЛТ

ХИЙХ ҮЙЛЧИЛГЭЭ 

Үзүүлэх үйлчилгээ: 

  • Хувь хүн албан байгуулагын дотоод сүлжээ, интернет холболт хийх үйлчилгээ үзүүлнэ.

           Туршлага:​

  • 2022 оноос хойш Юнивишн ХХК болон Мобинет ХХК-тай хамтран ажиллаж байна.

ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ

"Барилга байгууламжийн гал унтраах автомат төхөөрөмж, дохиоллын хэрэгсэл болох /БНБД 21-04-05/-д заасны дагуу техникийн үзүүлэлтийг хангасан бүтээгдэхүүнүүд болно)-ыг экспортлон оруулж ирж зах зээлд нийлүүлдэг бөгөөд бүтээгдэхүүнээ харьцангуй хямд үнийг баримтлан мэргэжлийн өндөр түвшний туршлагатай инженер техникч нар тоног төхөөрөмжүүдийг хамгийн түргэн шуурхай, цэвэр үзэмжтэй, баталгаатай суурилуулж улсын коммист хүлээлгэж өгдөг.

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ 

Бид таны хэрэгцээнд нийцүүлэн сүлжээ, програм хангамж, техник технологийн цогц шийдлийн үйлчилгээг үзүүлнэ. 

 

bottom of page