top of page

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

  • Холбооны инженер

  • Сүлжээний инженер

  • Гагнуурчин

  • Барилгын инженер

  • Цахилгааны инженер

  • Техникч

БИД ЮУ ХИЙДЭГ ВЭ?

 Бид дараах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг:

  • Барилга угсралт 

  • Үүрэн холбооны дэд бүтэц угсралт

  • Интернет холболт хийх үйлчилгээ

  • Мэдээллийн технологийн зөвлөх үйлчилгээ

  • Тоног төхөөрөмж худалдаа

  • Холбоо дохиоллын системүүдийн нийлүүлэлт, суурилуулалт үйлчилгээ

БИД ЮУНД ХҮРЭХИЙГ ХИЧЭЭЖ БАЙГАА ВЭ?

Ажилчдынхаа мэргэжлийн болон хувь хүний чадварыг тасралтгүй хөгжүүлж техник технологийн дэвшил, шинэлэг шийдлийг эрэлхийлж Монгол улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулах замаар нэгэн зорилгын дор дэлхийн баялгийг бүтээхийг зорьж байна.

БОЛОМЖ БОЛОН ДАВУУ ТАЛ

  • Манай компани нь ажилчдадаа санхүүгийн дэмжлэг буюу нийгэм эдийн засгийн чадавхыг дэмждэгээрээ давуу талтай. Тухайлбал ҮНДСЭН Ажилтны хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй ажилтны хүсэлтийн дагуу ажил амьдралын боломжийг дээшлүүлэх бүхий л талын туслалцаа үзүүлдэг.

  • Мэргэжил хамаарахгүй болон оюутан гэх мэт ажиллах сонирхолтой бүхий л хүмүүст ажлын байр нээлттэй байдаг. Манай компанид ажилласнаараа мэргэжлийн өндөр түвшний мэргэжилтний дор дадлагажигчаар болон туршилтын ажилтнаар ажиллах боломжтой юм.

  • Хөдөлмөрийн эрх зүйтэй холбогдох дотоодын болон олон улсын хэм хэмжээг баримтлан мөрдлөг болгон хүний эрхийг хүндэтгэж аливаа ялгаварлан гадуурхалтгүй орчныг бүрдүүлж ажилладаг.

  •  Ажилчдын гэр бүл хүүхдэд зориулсан бодлогыг хэрэгжүүлж хөдөлмөрийн таатай нөхцөлтэй

  •  Найрсаг, эрч хүчтэй залуу хамт олон таныг хүлээж байна.

БИД ЮУ САНАЛ БОЛГОХ ВЭ?

  • Өсөн дэвших боломжоор дүүрэн тогтвортой ажлын байр

  • Таны сонирхол, мэргэшлийг хөгжүүлэх, хүсэл эрмэлзэлдээ хүрэхэд тань дэмжлэг үзүүлдэг хүчирхэг, ухаалаг, алсын хараатай, туршлагатай хамт олонтой ажиллах боломж

ХЭРХЭН ӨРГӨДӨЛ ГАРГАХ ВЭ?

Та дараах материалыг бүрдүүлэн  m.zaisan@gmail.com цахам хаягруу илгээнэ үү.

  • Анкет

  • CV

  • Иргэний үнэмлэхний лавлагаа

  • Дипломны хуулбар

ХЭНТЭЙ ХОЛБОО БАРИХ ВЭ?

Ажлын байрны тодорхойлолт болон анкет ирүүлэх талаарх асуултыг nandinzaya@munkhzaisan.com цахим шуудангийн хаягаар эсвэл 7010-2535 дугаарлуу залгана уу.

bottom of page